Монголд байхдаа кирилл хадмалтай үзсэн юм. Иймэрхүү уран сайханы (хошон шогийнхон энэ нэр томъёог бүр шалад нь буулгачихжээ, Арт Хоус гэж тодорхойлхоос) кино тавьдаг хэдэн газар бий, завтай үедээ сайн очидог байлаа. Ихэнх нь хэдэн залуус хувиараа эрхэлдэг болхоор киноны сонголт сайтай, ороод очиход орчин уур амьсгал нь нэг л тухтай, хөөрхөн, албархуу биш байдаг нь их таалагддаг. 5000 ₮ өөр нэг кино, тэгээд анис, боргол эсвэл юү ч юм аваад суучихдаг. Хамгийн гоё нь киноний дараа жижигхэн ярилцлага болно. Үзэгчид киноаас төрсөн өөр өөрийн сэтгэгдэлээ яариад л, заримдаа киног орчуулсан орчуулагч нь байж таараад, яагаад энэ киног сонгох болсон, юү нь таалагдсан, юү нь таалагдаагүй гээд л цомхон боловч сонирхолтой яриа болдог байлаа. Энэ бүхэн бүр надад нэг л шинэ сэвүүн, сонирхолтой, киног ингэж өөрөө орчуулаад гаргаж болдог юм байна,аан бас дараа нь яриа өрнүүлж болдог юм байна (уг нь хаа ч болно л даа), энэ залуус киноны тухай ямар ихийг мэддэгийг нь гайхаж суудаг байлаа. Нэг удаа бүр ярьж үзмээр санагдаад Их дэлгүүрийн "Dreamer's day" өдөрлөгөөр "Perfect blue" буюу " Төгс цэнхэр "киног тавихд дараа нь үлдэж байгаад сэтгэгдэлээ ярьж үзсэн юм. Эд нарын юмыг албан төдөй бус, чөлөөтэй сэтгэж хийж бүтээж байгааг нь зүгээр л хажуунаас нь хараад их олон юм сурч мэдэж авдаг бөгөөд тогтолцооны ялгаа хүмүүсийг ямар их өөр болгодогыг нь үе үе мэдрхэдээ дотроо халаглад буцдаг юм даа.киног тавихд дараа нь үлдэж байгаад сэтгэгдэлээ ярьж үзсэн юм. Эд нарын юмыг албан төдөй бус, чөлөөтэй сэтгэж хийж бүтээж байгааг нь зүгээр л хажуунаас нь хараад их олон юм сурч мэдэж авдаг бөгөөд тогтолцооны ялгаа хүмүүсийг ямар их өөр болгодогыг нь үе үе мэдрхэдээ дотроо халаглаад буцдаг юм даа.киног тавихд дараа нь үлдэж байгаад сэтгэгдэлээ ярьж үзсэн юм. Эд нарын юмыг албан төдөй бус, чөлөөтэй сэтгэж хийж бүтээж байгааг нь зүгээр л хажуунаас нь хараад их олон юм сурч мэдэж авдаг бөгөөд тогтолцооны ялгаа хүмүүсийг ямар их өөр болгодогыг нь үе үе мэдрхэдээ дотроо халаглаад буцдаг юм даа.
View more about Eternity and a Day reviews